тоолуур

Wednesday, May 13, 2015

Сурвалжлага

Засгийн газрын тэтгэлэгийн талаар:

Монгол Улс, ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казакстан, Куба, Вьетнам, зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад нийт 8500 орчим оюутныг гадаадад суралцуулахаар илгээсэн байна.   2015-2016 оны хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дараах орнуудад оюутан суралцуулна.

Чех Энэтхэг ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Польш, Турк, Унгар,Болгар,Украин, Казакстан, Вьетнам, Лаос, Куба

Хятад, ӨМӨЗО, Турк, Чех, ОХУ зэрэг улсад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, төлөөлөгч байгууллагууд зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтын зарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон холбогдох Элчин Сайдын яам, байгууллагын цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг. Бусад орнуудад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тухайн орноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран буюу бие даан зохион байгуулдаг болно.   

залуус бид нийгмийн толь


Wednesday, May 6, 2015

Богд хааны ордон музей


Хортой бол хортой (Нийтлэл)

Хорт зуршил
Хорт зуршил гэж юу вэ?
Хүний амьдралд хэрэгцээгүй, мөртөө байсаар ирсэн, хувь хүн, гэр бүл нийгэмд ямагт сөрөг нөлөө үзүүлж байдаг. Бага багаар таны халаасан дахь мөнгийг үрэлцсээр таны амь нас хайртай хүмүүстэйгээ байх хуцаагааг тань хомсолсоор байх таны сайн найз
Унтах зуур Энд тэндгүй цэврүү үсэрч, хавдаж нэмбийсэн, хар алаг нүүртэй нэгэн, өмнө нь тулчихаад, нүд рүү нь чичин, сөөнгө паргиа дуугаар их л олныг өгүүлэх аж. Чих тавин чагнаваас “Өдий 30 наслахдаа юуг ухаарч ойлгосон хүн бэ, чи. Эцэг эхийн хайр халамжаар өсөж өндийн, мэргэжил эзэмшсэн боловч хийсэн ажил ч үгүй явсаар нас чинь талийж байна. Аз болоход чамд халамжтай, ажил мэргэжилтэй сайн гэргий, ухаантай хэдэн хүүхэд заяажээ. Харин чи л өөрөө болдоггүй шүү. Дөнгөж арваадхан насандаа тамхи гэгч хортой нөхөрлөсөн. Өглөө сэрэнгүүт л орон дотроо баагиулж гарна. Дохио болгож, баахан ханиалгаад ч нэмэргүй. Утаа униараар дүүргэж, уурын пийшин шиг галласаар байгаад хэвийн ажиллагааг минь алдагдуулж, гэмтээх боллоо. Бас тэгээд болоогүй ээ. Найз нөхдийнхөө дунд орохоороо “Уушиглана гэж ингэдэг юм. Харж бай” гэж онгирон, утаагаа дотогш нь залгиж, угаартуулж алах дөхөх юм.
“Шилтэй цэнхэр”-ийг харуулдаж, шөнө өдрийг ялгахгүй явахдаа өрөөсөн дугуйнуудтайгаа өнөөх гайтай тамхиа баагиулж, гадна дотроос минь давхар давхар утахыг яана. Би сүүлийн үед чиний гарын аяыг дийлэхээ болилоо. Үе үе ухаан балартаж, муужирч, чамайг үхлийн ирмэгт аваачиж байгаа шүү.

Аз жаргалын эхлэл...


Байгаагаараа байх
  1.Өөрийгөө хүндэлдэг
байгаагаараа байдаг хүмүүсийн өөртөө итгэх итгэл нь хөдлөшгүй байдаг. Тэд аливааг хүчилдэггүй. Учир нь энэ нь сул дорой,өөрийгөө үнэлдэггүй хүний шинж гэж боддог ба сэтгэл дотор нь зөрчил үүсэх бага. Үүнийгээ ч мэдэрдэг, дотороо юу мэдэрч байгаагаа , илчлэх нь санаа зовмоор зүйл биш байдаг, өөрийн үзэл бодлын талд баттай зогсдог.
2. Эмзэг сул дорой байдлаа хүлээн зөвшөөрдөг
Ямар хүнийг сэтгэлзүйн хувьд хүчтэй гэдгийг тодорхойлоход хэцүү. Ихэвчлэн бусдаас таагүй хандлага хүлээж авахгүйн тулд,тэдэнд сул тал, хүчин мөхөстсөн, арчаагүй мэт харагдахгүйн тулд сэтгэлээ нуухыг хүчтэй хүний шинж гэж үзэх нь бий. Өөртөө хүндлэлтэй хандах тусам, бүтэлгүйтэж буйгаа хүлээн зөвшөөрөх,  сэтгэлээ тавгүйтүүлэхгүйгээр шүүмжлэлийг сонсох чадвартай болсон байдаг. Өөртөө ийм уян хатан шударга ханддаг гэсэн үг. Өөрийн таалагдахгүй шинж чанараа олж нээсэн ч түүнээс зугтаалгүй, шууд нүүр тулж засах эсэхээ шийдэж чаддаг бол өөртөө үнэнч хүн юм.

сэрэмжлүүлэг мэдээ

                   Улаан бурхан 
Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог  вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм.

Улаанбаатар хот, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэнд стпортын дэд сайд Д.Атармаа Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгууллаа. Хамгийн сүүлд буюу өчигдөр авсан мэдээллээр Улаанбаатар хотын таван дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол (31.1 хувь) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тиймээс өнөөдрийн хурлаар улаанбурхан өвчний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгаврыг өгсөн байна. Хүүхэд бүрт уг өвчний эсрэг вакцин тарих болсноор улаанбурхан сүүлийн жилүүдэд огт гараагүй байсан ажээ. Энэ жил олон хүүхэд өвдсөн нарийн учрыг тодруулахаар ажиллаж буй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.




Номын тэмдэглэл



                                               Норвегийн ой  /Харуки Мураками/


Зохиолчийн тухайд:

Японы орчин үеийн зохиолчдын онцгой нэгэн төлөөлөгч бол яахын аргагүй Харуки Мураками юм.  Өвөг эцэг нь  Буддын хувраг, аав нь японы уран зохиолын багш. Мураками нэр хүнд бүхий Васэдагийн их сургуулийн “драм судлалын ” ангийг төгсчээ. Нэг хэсэгт жааз хөгжмийн клуб ажиллуулж байгаад улмаар зохиол бичиж эхэлсэн түүхтэй.  Зохиол бүтээлүүдэд нь дуу хөгжим байр суурь эзэлдэг илт харагдах бөгөөд хэд хэдэн романаа сонсох дуртай дууныхаа нэрээр нэрлэсэн байдаг.  Үүний хажуугаар үхэл амьдралыг дэнсэлж, хайр дурлалыг магтан дуулсан, бүтээл туурвилын баатрууд дүрүүд нь шийдэмгий бус амьдралын урсгал даган хөвөх нь олонтаа. Тэрээр ”норвегийн ой” роман нь уран бүтээлийнх нь жинхэнэ түймрийг дэгдээсэн бол үүний дараагаар “Эрэг дээрх кафка” “тоглоомон шувуухайн түүх” “IQ84” зэрэг бүтээлүүд галт бамбарыг асааж нэг л мэдэхэд түүнийг  дэлхий нийтээр андахгүй нүдэлж, зохиол бүтээлийг нь шимтэн унших болсон байна.    Норвегийн ой роман нь гарсан даруйдаа Японд л гэхэд хоёр сая гаруй хувь борлогдоод, Токиод түүний эл романыг  тавиуртаа залаагүй сэхээтэн гэр бүл байхгүй байсан гэх яриа хүртэл түгсэн юм.