тоолуур

Wednesday, May 6, 2015

Аз жаргалын эхлэл...


Байгаагаараа байх
  1.Өөрийгөө хүндэлдэг
байгаагаараа байдаг хүмүүсийн өөртөө итгэх итгэл нь хөдлөшгүй байдаг. Тэд аливааг хүчилдэггүй. Учир нь энэ нь сул дорой,өөрийгөө үнэлдэггүй хүний шинж гэж боддог ба сэтгэл дотор нь зөрчил үүсэх бага. Үүнийгээ ч мэдэрдэг, дотороо юу мэдэрч байгаагаа , илчлэх нь санаа зовмоор зүйл биш байдаг, өөрийн үзэл бодлын талд баттай зогсдог.
2. Эмзэг сул дорой байдлаа хүлээн зөвшөөрдөг
Ямар хүнийг сэтгэлзүйн хувьд хүчтэй гэдгийг тодорхойлоход хэцүү. Ихэвчлэн бусдаас таагүй хандлага хүлээж авахгүйн тулд,тэдэнд сул тал, хүчин мөхөстсөн, арчаагүй мэт харагдахгүйн тулд сэтгэлээ нуухыг хүчтэй хүний шинж гэж үзэх нь бий. Өөртөө хүндлэлтэй хандах тусам, бүтэлгүйтэж буйгаа хүлээн зөвшөөрөх,  сэтгэлээ тавгүйтүүлэхгүйгээр шүүмжлэлийг сонсох чадвартай болсон байдаг. Өөртөө ийм уян хатан шударга ханддаг гэсэн үг. Өөрийн таалагдахгүй шинж чанараа олж нээсэн ч түүнээс зугтаалгүй, шууд нүүр тулж засах эсэхээ шийдэж чаддаг бол өөртөө үнэнч хүн юм.
3. Үнэн бодолоо эргэн тойрондоо нээдэг
Өөртөө үнэнч хүмүүс тулгарсан үйл явдлуудад дүгнэлт хийж , амьдралаас олж авсан туршлагынхаа тухай бусдад хуваалцах дуртай байдаг.ерөнхийдөө дотогшоогоо чиглэлтэй хүн ч өөртөө үнэнч л бол, яг энэ тал дээр их нээлттэй байдаг. Байгаагаараа байна”  гэхийг хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө аливаад хандахыг хэлнэ гэж ойлгодог. Гэхдээ жинхэнэ байгаагаараа байгаа хүмүүс сул талдаа бодит дүгнэлт хийсэн байдаг учир харин  ч эмоцийн хувьд тогтвортой, ухамсартай ханддаг байна.
4. Магтаалыг өгч, авч чаддаг
өөрийгөө доогуур боддог хүмүүсмагтаал хүлээж авахдаа тааруу байдаг. Учир нь тэд магтаалыг дагаж өндөр хүлээлт үүсчихэж магадгүй учир дараа нь тэр хэмжээг нь биелүүлэхэд хэцүү байх болно гэсэн хэцүү айдсаасаа болж стресддэг юм.Харин байгаагаараа байдаг, илүү дутуу зүйлд санаа  зовдоггүй хүн магтаалыг талархалтайгаар хүлээж авах ёстой жирийн л зүйл гэж боддог  бусдад хэлэхдээ ч бөөн бодол болохгүйгээр шууд л хэлчихдэг.
5. Чих тавин сонсож, хүнтэй гүнээсээ ярилцахыг хүсдэг
Өөртөө үнэнч хүмүүс янз бүрийн сэтгэл үймүүлсэн бодлыг хойш тавиад,тэр хүний юу хэлэхийг чих тавин сонсохоор бүрэн анхаарлаа хандуулдаг, тэд хүн юм ярьж байхад байн байн утсаа оролдож цагаа хардаггүй.тэд өөрийгөө ойлгодог, хүндэлдэг шигээ бусдыг ч ойлгож хүндэлхийг хичээдэг учраас эсрэг талаа нээхийн тулд ярилцдаг.
6.Эргэн тойрны нөхцөл байдалд тааруулж хувирдаггүй   
Өөртөө үнэнчээр ханддаг хүний хамгийн ойлгомжтой наад захын шинж чанар бол гаргаж байгаа үйлдэл, хэлж байгаа үгэндээ өөрөө тав тухтай байх юм. Ингэхийн тулд өөрийн бат хамгаалах үнэт зүйлсээ тогтоосон байх хэрэгтэй. Хэрвээ үнэт зүйлс зарчмаа тодорхойлж чадвал түүнийхээ дагуу амьдарч, зоригтойгоор илэрхийлж, тэгэх тусмаа дотроо илүү хүчтэйгээр мэдрэх болно                                                              

No comments:

Post a Comment