тоолуур

Wednesday, May 6, 2015

Номын тэмдэглэл



                                               Норвегийн ой  /Харуки Мураками/


Зохиолчийн тухайд:

Японы орчин үеийн зохиолчдын онцгой нэгэн төлөөлөгч бол яахын аргагүй Харуки Мураками юм.  Өвөг эцэг нь  Буддын хувраг, аав нь японы уран зохиолын багш. Мураками нэр хүнд бүхий Васэдагийн их сургуулийн “драм судлалын ” ангийг төгсчээ. Нэг хэсэгт жааз хөгжмийн клуб ажиллуулж байгаад улмаар зохиол бичиж эхэлсэн түүхтэй.  Зохиол бүтээлүүдэд нь дуу хөгжим байр суурь эзэлдэг илт харагдах бөгөөд хэд хэдэн романаа сонсох дуртай дууныхаа нэрээр нэрлэсэн байдаг.  Үүний хажуугаар үхэл амьдралыг дэнсэлж, хайр дурлалыг магтан дуулсан, бүтээл туурвилын баатрууд дүрүүд нь шийдэмгий бус амьдралын урсгал даган хөвөх нь олонтаа. Тэрээр ”норвегийн ой” роман нь уран бүтээлийнх нь жинхэнэ түймрийг дэгдээсэн бол үүний дараагаар “Эрэг дээрх кафка” “тоглоомон шувуухайн түүх” “IQ84” зэрэг бүтээлүүд галт бамбарыг асааж нэг л мэдэхэд түүнийг  дэлхий нийтээр андахгүй нүдэлж, зохиол бүтээлийг нь шимтэн унших болсон байна.    Норвегийн ой роман нь гарсан даруйдаа Японд л гэхэд хоёр сая гаруй хувь борлогдоод, Токиод түүний эл романыг  тавиуртаа залаагүй сэхээтэн гэр бүл байхгүй байсан гэх яриа хүртэл түгсэн юм.

Энэхүү зохиолд  амьдралд хөл тавьсан нэгэн залуугийн хайр сэтгэл болоод, хүмүүний нандин ххарилцааны тухай өгүүлнэ. Мөн Харуки Мураками нь өөрөө маш зожиг зантай гол дүрийн баатар болох Тору Ватанабэ тун төсөөтэй хэмээн ярилцдаг. Түүний онцлог нь:: зарим судлаачид түүний энгийн бичвэрт сэтгэл дундуур байх авч зохиолч үхэл амьдрал, хүмүүний харьцаа, сэтгэл зүрх, үүрэг хариуцлагын талаар энгийн атлаа тархинд  нэвчтэл шингээдэг гэсэн байдаг. Нэлээдгүй бүтээлийнхээ санаа сэдлийг өөрийн амьдралаас олж авсан гэдэг, тиймээс ч тэр зохиолдоо энгийн хүний ахуй амьдралыг тусган дүрсэлдэг нь түүний зохиолыг уншсан хэн хүнд өөрийн эрхгүй амьдралын утга учир, нүгэл буян , үүрэг хариуцлагын талаар эргэцүүлэн бодуулдгаараа онцлог ба баатрууд нь ирээдүй хойчийн тухай эргэцүүлэлгүй, бодит орчлонтой тэр бүр дасан зохицож чадахгүй бөгөөд ямарч нөхцөлд, амиа золиод ч болтугай хүн чанара хадгалж үлдэхийг эрхэмлэдэг билээ.
Зохиол:  арван нэгэн бүлэгтэй.
Номын орон зай орчин: 1-р бүлэг  Намайгаа санаж  яваарай
Энэ үеийн орон зай  Герман энэ үесд Боинг- 747 сууж явсан тэр жил  37 хүрч байлаа. 11-р сарын хүйтэн бороо газар чийглэж, тэртээ дор харагдах онгоцны буудлын ажилчид цув өмсчээ. Толгойгоо өндийлгөн хойд талыг бүрхсэн бараан үлсийг ажингаа энэ насандаа алдаж оносон үй олон зүйлсийн тухай эргэн дурслаа. Нэгэнтээ урсаж өнрөрсөн цаг хугацаа, сураг алдарсан анд нөхөд, эргэж ирэхгүй хором мөчүүд, 1969 оны намар буюу хорьж болдоггүй хорин нас шүргэсэн тэр жилийн намрын тухай дурсан санаж байгаа юм.
2-р бүлэг:  Кобе хот Токиогийн дээд сургуульд орон оюутны байранд амьдарч буйгаар үргэлжилнэ 1969 оны хавраас 1970 оны хавар хүртэл 2 жил үргэлжилнэ
Дүр: Тору Ватанабэ
  Наоко  /цорын ганц дотны найз болох Кидзукигийн найз охин/
  Кидзуки /багын найз/
Довтлогч /өрөөний найз/
Мидори  /1-р курсийн охин/
Нагасава / токиогийн их сургуулын хуулийн ангийн 3-р курсийн оюутан/
Хацумитэ  /Нагасавагийн найз охин/
Рейко /Наозогийн сувиллын өрөөний эгч/
Дүрийн сэтгэлзүй:
 Наоко: дуу цөөтэй ярихаасаа илүүтэйгээр сонсох дуртай, маш их юм боддог
Кидзуки: торгон мэдрэмжтэй, ямар ч сэдэвээр яриа өрнүүлэх ховорхон чадвартай нэгэн гэсэн  хэдий ч нийтэч гэж хэлэхээргүй Наоко Ватанабэ хоёроос өөр хүнтэй нөхөрлөдөггүй/5н сард биллъяард тоголсон  шөнө гараждаа, амьсгал хураасан Н360ийнхаа янданд шланг углаад машиныхаа кабинд оруулж цонхоо скочдоод мотороо асаасан байлаа. Эцэг эх нь эмнэлэгт хэвтсэн хамаатнаа эргэж ирээд машинаа тавихаар гаражийнхаа хаалгыг нээтэл аль хэдийн амьсгал хураасан байжээ./
Рейко: ширүүн байрын богинохон үстэй дунд хэрийн насны эмэгтэй шулуухан зантай наргиан ч нээлттэй хүн гитар хөгжмийг маш сайн тоголдог хөгжмийн багш хийдэг байсан
Нагасава: хүн бүр түүний гуйсан болгоныг биелүүлэхийг хичээдэг өөр хоорондоо эрс тэс гэмээр, зан чанартай, нэгэн байлаа. Ярилцахад аятайхан ч хорон үг хавчуулах нь олонтаа. Эрхэмсэг боловч бүдүүлэг үг хэрэглэхээс буцахгүй, Бусдыг уриалан дагуулах ч сэтгэл зүрхэндээ бүгшсэн хар намгаасаа мултар ч чаддаггүй, мөн чин шударга худал хэлдэггүй, алдаагаа хүлээн зөвшөөрдөг Ватанабэгийн сайн нөхөр нь болсон гэвч Кидзукитэй харьцдаг байсан шигээ сэтгэлээ нээж ярьдаггүй байлаа.

Довтлогч:  Тэр цагаан даавуун цамц, хар өмд, хүрэн ноосон цамц өмсөж, үсээ богинохон засуулна өндөр нуруутай, өргөн шанаатай. Сургуульдаа дүрэмт хувцас, хар өнгийн өнгий гутал цүнхтэй явна. Хэн ч харсан номын амьтан, Довтлогч эргийн өөрчлөлт, төмөр замын шинэ туннель гаргахаас өөр зүйл огт сонирхохгүй. Энэ тухайгаа ам хамхилгүй түгдрэхдээ түгдэрч сэдэв өөрчлөгдтөл, эс бөгөөс унтатлаа хэдэн цаг ярьдаг Их сургуулиа төгсөөд  газар зүйн зураг хариуцсан газарт орж ажиллана хэмээн ярьдаг
Мидори: Жижигхэн тайрмал үстэй өөрийнхөөрөө элдэв зүйлийг ярих дуртай, маш сониуч, гал цогтой галзуу үзэл бодол нь бусдаас өөр нээлттэй нэгэн байлаа
Зохиолын гол санаа: “Амьдралыг хайрцагтай жигнэмэг шиг л бодох хэрэгтэй тэр хайрцйганд чиний дуртай болоод дургүй төрөл бүрийн жигнэмэг байлаа гэхэд дуртайгаа эхлээд идчихвэл дургүй жигнэмэг нь үлдэнэ шүү дээ”  Амьдрал үнэндээ хайрцагтай жигнэмэгээс огт ялгаагүй. Зовж шаналсан үедээ би энэ үеийг л даваад гарчихвал сайхан цаг ирнэдээ гэж бодох хэрэгтэй зовох гэдэг утгагүй ч юм шиг зовлон биш боломж ч юм билүү. Хэцүү үеийг давах даваа бүрийн цаана баяр баясал аз жаргал байдаг шүү дээ.
Энэхүү романаа 1986 оны 12-р сарын 21-ний өдөр Грекийн Микене арал дээр эхэлж 1987 оны  3-р сарын 27-ны өдөр Рим хотноо  дуусгасан. Энэ хугацаанд beatles-ийн хуурцгийг зуу гаран удаа сонсож байжээ.                                                      





                                    

No comments:

Post a Comment