Хорт зуршил
Хорт зуршил гэж юу
вэ?
Хүний амьдралд
хэрэгцээгүй, мөртөө байсаар ирсэн, хувь хүн, гэр бүл нийгэмд ямагт сөрөг нөлөө
үзүүлж байдаг. Бага багаар таны халаасан дахь мөнгийг үрэлцсээр таны амь нас
хайртай хүмүүстэйгээ байх хуцаагааг тань хомсолсоор байх таны сайн найз
Унтах зуур Энд
тэндгүй цэврүү үсэрч, хавдаж нэмбийсэн, хар алаг нүүртэй нэгэн, өмнө нь тулчихаад,
нүд рүү нь чичин, сөөнгө паргиа дуугаар их л олныг өгүүлэх аж. Чих тавин
чагнаваас “Өдий 30 наслахдаа юуг ухаарч ойлгосон хүн бэ, чи. Эцэг эхийн хайр
халамжаар өсөж өндийн, мэргэжил эзэмшсэн боловч хийсэн ажил ч үгүй явсаар нас
чинь талийж байна. Аз болоход чамд халамжтай, ажил мэргэжилтэй сайн гэргий,
ухаантай хэдэн хүүхэд заяажээ. Харин чи л өөрөө болдоггүй шүү. Дөнгөж арваадхан
насандаа тамхи гэгч хортой нөхөрлөсөн. Өглөө сэрэнгүүт л орон дотроо баагиулж
гарна. Дохио болгож, баахан ханиалгаад ч нэмэргүй. Утаа униараар дүүргэж, уурын
пийшин шиг галласаар байгаад хэвийн ажиллагааг минь алдагдуулж, гэмтээх боллоо.
Бас тэгээд болоогүй ээ. Найз нөхдийнхөө дунд орохоороо “Уушиглана гэж ингэдэг
юм. Харж бай” гэж онгирон, утаагаа дотогш нь залгиж, угаартуулж алах дөхөх юм.
“Шилтэй цэнхэр”-ийг
харуулдаж, шөнө өдрийг ялгахгүй явахдаа өрөөсөн дугуйнуудтайгаа өнөөх гайтай
тамхиа баагиулж, гадна дотроос минь давхар давхар утахыг яана. Би сүүлийн үед
чиний гарын аяыг дийлэхээ болилоо. Үе үе ухаан балартаж, муужирч, чамайг үхлийн
ирмэгт аваачиж байгаа шүү.
Жаахан ширүүн
алхвал амьсгаадаад байх юм, энэ зовлого гэж зүхэж суухаар шалтгаан нь юундаа
байгааг эргэцүүлж нэг бодооч. Мөгөөрсөн сувгуудыг минь таглаж, 4000 гаруй
химийн бодис, 250 гаруй хорт бодисоор өдрийн хэд намайг хордуулж байна. Энэ
никотин чинь биед минь наалдчихаад яаж ч хөөгөөд явахгүй юм. Түрүүчийнхийг нь
хөөж ядаж байтал дараагийнх нь хүрээд ирнэ. Ганц би биш, хажууд байгаа элэг,
зүрх, бөөр, ходоод гээд бүх л найз нөхөд минь чиний балгаар үйл ажиллагаа нь
суларч, үүргээ гүйцэтгэж чадахаа байлаа. “Тамхи татахаар турдаг” гэсэн худал
үгийг хаанаас олж сонсов оо. Тийм л юм бол гучаад жил тамхи татчихаад гунхаж
явах чинь яав? Хорхой идсэн шүдээ өвдөөд байвал авахуулчихъя гэх юм. Яралзсан
цагаан шүдтэй сайхан залуу явснаа бодооч. Өөрийгөө толинд сайн хар. Энд
тэндээсээ унаж онгойсон, шав шар шүдтэй, хөхөлбий даасан зэвхий царайтай, муухай
үнэр ханхалсан хөөрхий нэгэн байх вий.
Эртэд ангийнхан
чинь уулзахад чиний овортойг бүгд л гайхаад байсан. Аргагүй шүү дээ, архаг
тамхичин юм чинь. Үеийнхэн чинь залуугаараа гялалзаж, үнэтэй машин хөлөглөөд
тансаглаж явахад чи л явган таваргасаар очсон. 20 жил тамхи татсан мөнгөөрөө чи
тэднээс дутахгүй машиныг унах л байсан.гэж паргин өмссөн дээлээ салбагнуулан
зандчина ажиглаваас уушиг минь байлаа ийм муухай болгоно гэж даан ч бодсонгүй.
Би шийдсэн...
Хорт зуршил түүний
дотор тамхи
1.Тамхи гэж юу вэ?
Татах буюу үнэрлэж, зажилаж, хэрэглэхэд зориулсан
мансууруулах нөлөөтэй хараат байдал үүсгэх чадвартай никотин агуулсан сэтгэц
идэвхит ургамал юм.
Тамхийг гаргаж авахын тулд тамхины ургамлын
навчийг хатаах шаардлагатай байдаг. Тамхины ургамлын навчийг хатаж дууссаны
дараа түүний гашуун амт, эхүүн үнэрийг дарах, хэлбэрт оруулах, хүмүүс
хэрэглэхэд хялбар дөхөм болгохын тулд маш олон төрлийн бодисуудыг нэмж хийдэг
байна. Тамхинд
4000 гаруй төрлийн хорт бодисуууд агуулагддаг. 43 төрлийн хорт бодис нь хүний
бие махбодид хорт хавдар үүсгэдэг. Үйлчлэлээр нь 4 хувааж үздэг.
Мансууруулан
донтуулах
Хорт хавдар үүсгэх
Тэсэрч дэлбэрэх
Шууд үхэлд хүргэх
Никотин: Хүчтэй
мансууруулагч бөгөөд тамхины донтолтыг бий болгодог. Никотин нь цусны даралтыг
ихэсгэж, зүрхний цохилтыг хурдасгадаг. Арьсны дор байдаг судасны ханыг
нарийсгаснаар үрчлээ үүсгэдэг байна. Никотин нь анхны таталтаас хойш 7 секундын
дараа тархинд, 15-20 секундын дараа хөл гарын мэдрэмжинд нөлөөлнө
Никотин нь судасны
ханыг гэмтээнэ.
Никотин нь зүрхний
үйл ажиллагааг хүндрүүлнэ
Никотин нь
холестеролын хуримтлагдах хэмжээг
ихэсгэнэ.
Никотин нь судасны
ханын нарийсалтын шалтгаан болдог. Никотинд зан үйл
бие махбодь оюун санаа цаашлаад хувь хүн тэр чигтээ хамааралтай болж байгаа юм.
•
1ш
тамхи 15-20мг никотин агуулна.
•
1ш тамхи татахад 1-2мг никотиноор амьсгална.
•
50-60 мг никотин таныг шууд үхэлд
хүргэнэ.
Нүүрсхүчлийг дан исэл
Ямар ч түлшийг шатаахад ялгарч
гардаг үнэр,өнгөгүй хорт хий юм.Тамхины утаанаас ялгарч гардаг. Энэ нь цусны
гемоглобинтой амархан нэгдэх ба үүссэн нэгдэл нь цусан дахь хүчилтөрөгчийн
солилцоог алдагдуулж тархи, булчин, зөөлөн эдийг хүчилтөрөгчийн дутагдалд
хүргэдэг.
Ус төрөгчийн цианид
Дэлхийн 2-р дайны үед хэрэглэж байсан хорт хий юм. Хүний биеийн уушгийг
хамгаалж, цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг эсийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Үүний
уршигаар уушгинд хорт бодисууд их хэмжээгээр хуримтлагддаг.
Аммони
Азот ба устөрөгчөөс тогтсон өнгөгүй
хий. Үүнийг бордоо, тэсрэмтгий бодис, хуванцар хийхэд хэрэглэдэг. Хэсэг газрыг
цочроодог үйлчилгээтэй.
Арсени
Тогтворгүй, мөнгөлөг цагаан өнгийн
бодис. Уруулыг түлдэг, амьсгааг муухай үнэртэй болгон хувиргадаг
Формальдегид: Үхсэн эд эс, эрхтнийг занданшуулах, хадгалахад хэрэглэнэ.
Ходоод гэдэсний үйл ажиллагааг алдагдуулж, хорт хавдар үүсгэдэг
Устөрөгчийн сульфид: Туйлын хортой, өмхийрсөн өндөгний үнэр нь энэ бодис
байгааг илтгэнэ. Түлэх, хорсгох үйлчилгээтэй, эд эсийг ноцтой гэмтээдэг
Мэдрэхүй эрхтэн буюу харааны эрхтэн: Нүдний өвчинд тамхичид 40% илүү
өртдөг. Мөн нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдэгүүд
илрэх бөгөөд нүдний болор цайх, улмаар сохрох аюулд хүргэж болно.
Сонсголын эрхтэн: Дотор чихэнд хүрэх
цусны хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг. Тамхичдад үүссэн дүлийрэлт нь
архаг явцтай байдаг ба удаан үргэлжилдэг. Мөн тамхичид нь дунд чихний үрэвслээр
3 дахин илүү өвдөх ба улмаар хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар
нас барах нь их байдаг.
Амьсгалын систем: Уушгины архаг бөглөрөлт өвчнөөр өвчлөгсдийн 90% нь тамхи
татсантай холбоотой үүсдэг. Архаг бронхит буюу гуурсан хоолойн архаг үрэвсэл
гэдэг нь амьсгалын замын удаан хугацааны үрэвсэлт өвчин юм. Энэ өвчний улмаас
амьсгалын зам нарийсч, амьсгалхад төвөгтэй болдог. Архаг бронхитын 75% нь тамхи
татсаны улмаас үүсдэг байна.
Зүрх судасны систем: Дэлхий дээр 3 үхэл тутмын 1 нь зүрх судасны өвчнөөс
болсон байдаг.
Судас : Тамхинд өөх
байдаггүй боловч судасны хананд тамхинаас болж өөх тос хуримтлагддаг. Тамхи
татсанаар олон химийн бодис цусны урсгалд ордог. Эдгээр нь судасны ханыг
гэмтээн наалдууламтгай болгосноор өөх тос судасны хананд наалдан цугларна.
Судас үүнээс болж уян чанараа алдах ба улмаар судсаар гүйх цусны хэмжээ багасч,
эд эрхтнийг цусан хангамжийн дутагдалд хүргэнэ.
Зүрх:Тамхи татмагц зүрхний цохилт олширдог. Тамхичин хүний зүрхний зүрхний
цохилт хоногт 12000-15000-аар олон байдаг. Тамхи татсантай холбоотой үүсэх зүрх
судасны өвчнүүдэд :
•
Гол судасны хатуурал
•
Зүрхний цусан хангамж дутагдах өвчнүүд
•
Захын судасны өвчнүүд
•
Тархины судасны өвчнүүд орно.
Хоол боловсруулах эрхтэн систем: Тамхичин хүний хоол боловсруулах эрхтний
үйл ажиллагаа алдагдсан байдаг. Хоол идсэний дараа ходоодны хүчил саармагжих
чадварыг алдагдуулснаас хүчил нь ходоодны салстыг түлэн шарх үүсгэдэг. Тамхичин
хүний ходоодны шарх муу эдгэрч, амархан дахидаг ба улмаар ходоодны хорт хавдарт
хүргэдэг.
Судалгаа:
Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 6,5секунд тутамд 1 хүн буюу Жилд 5,5 сая хүн нас барж
байна.1950 оноос өнөөг хүртэлх ДЭМБ-ын судалгаанаас үзхэд тамхитай холбоотой
зүрх судасны өвчлөлөөр 100 сая хүн аль хэдийн наснаасаа өмнө хорвоог орхиод
байна. Энэ байдлаар 2030 он гэхэд 1 жилд 8 саяас илүү хүн нас барна. Тамхичдын
50% нь тамхинаас үүдэлтэй өвчний улмаас нас бардаг байна.
No comments:
Post a Comment