тоолуур

Wednesday, May 6, 2015

Хөрөг

Баатарын Чадраa                            



Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Ороох хэмээх газар1939 онд Баатарын 8 дахь хүүхэд болон мэндэлжээ. Мөрөн багийн бага сургууль, Цэцэрлэг хотын нэгдүгээр 10 жилийн 7-дугаар анги, Улаанбаатар хотын нэгдүгээр 10 жилийн 10-дугаар анги, Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн физикийн ангийг Монголоос Орос  оронд суралцан төгссөн анхны төгсөгч  юм.

Монголд төдийгүй дэлхийд үнэлэгддэг эрхэм эрдэмтэнтэй ярилцахад бодож тунгаах зүйл их байсныг хэлхийн хажуугаар сонсох мэдэх зүйл маш их, хийсэн бүтээсэн хүнтэй ярихад хиймээр бүтээмээр санагддаг нь тэр хүний энерги үр хойч бидэндээ өгсөн хамгийн их урам юм юм болов уу.  Монголын маань эрдэмтэн Б.Чадраа гуай түүний хөдөлмөрлөсөн жил он удаан, хийж бүтээсэн ажил үйл нөр их юм.

Монгол орны хөдөө нүүдэлчин ард эгээ л лаа дэнлүү барьсан аж амьдралыг нарны эрчим хүч ашиглан гэрэл гэгээтэй болгож  радио, телевизер үзэх түүгээр дамжуулан соёлыг авчирсан нь хөдөөгийн ард иргэдийн гэрт нь төдийгүй сэтгэлд нь гэгээ татуулж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах бас нэгэн боломж нээгдсэн юм. Б. Чадраа гуай түүний төрөлхийн гэмээр сониуч, эцэшгүй цуцашгүй, юм болгоны ард нь гарах гэсэн, барьсан ажлаа заавал дуусгадаг тууштай, тэмцэгч, юм бүхний  оройд нь гарах гэсэн чин хүсэл, цаг наргүй их хөдөлмөрлөдөг зан чанарууд энэ их бүтээл туурвил судалгааны үндэс суурь гэлтэй.
Тэрээр:
1963 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажилласан
  • ·        Физик математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,
  • ·        Физик техникийн (хожим технологийн) хүрээлэнгийн захирал,
  • ·        Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдлийн ерөнхий захирал, 
  • ·        Электрон техник-эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн үйлдвэр (хожим монел)-ийн захирал,Улаанбаатар Их Сургуулийн анхны захирал зэрэг ажлуудыг хийж байсан бөгөөд одоо Физик технологийн хүрээлэнгийн захиралаар ажиллаж байна.
  •      ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр 3 удаа , ШУА-ийн ерөнхийлөгчөөр 3 удаа нийт 21 жил сонгогдон ажилласан. Засгийн газрын Цөмийн энергийн комиссын орлогч даргаар томилогдон давхар ажиллаж байв.
  •     1964 оноос Дубна дахь цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэн, Москва дахь Сансрын физикийн хүрээлэнд байнга болон давхар ажилласан. Европ, Азийн мөн АНУ, Япон зэрэг олон орны эрдэм шинжилгээний байгууллагуудад түр хугацаагаар  ажиллаж зочилж байв.

  • 1975 онд Монгол улсын ШУА-ийн гишүүнээр сонгогдсон. Боловсролын доктор, ШУ-ны доктор профессор цол зэрэгтэй.

          Түүний хийж туурвисан бүтээлүүд
  • Монгол оронд анх удаа том хэмжээний тооцоолон бодох электрон машин   М-222-ыг оруулан ирж ажиллуулсан. Энэ нь мэдээлэл боловсруулах системийг анх монголд нэвтрүүлжээ.Эрдэм шинжигээний ажлыг автоматжуулах электрон багаж хийж МХЗЭ-ийн төв хорооны “Алтан медаль ” хүртсэн
  • Электрон техник дээр суурилсан эрдэм шинжилгээний багаж тоног төхөөрөмжийн үйлдвэр байгуулж, холбоожуулах, мэдээлэлжүүлэх олон төрлийн багаж зохион бүтээх ажил хийсэн
Монголын хамгийн том электроникийн компани “МОНЕЛ”-ийг анх үүсгэн байгуулсан. Сансрын мэдээ шууд хүлээн авах багажийг зохион бүтээх ажилд гар бие оролцон Монгол хүн сансарт нисэх үед амжилттай туршин хэрэгжүүлжээ. Үүгээр ч дуусахгүйМонголыг хөдөөг мэдээлэлжүүлэх (радио, зурагт) 100 мянган нарны гэр төслийг санаачлан хэрэгжүүлсэн.  Мөн эдгээрээс гадна бидэнд өгсөн маш том хөрөнгө оруулалт бол
  •  “Монголын үндэсний нэвтэрхий толь” болох 5 боть ном  мөн “Монголын байгаль орчны нэвтэрхий толь”-ийн ерөнхий редактораар “Монгол Улсын үндэсний Атлас”-ын хоёр дахь  хэвлэлийн Редакцийн зөвлөлийн даргаар тус тус амжилттай ажилласан.Монгол айл болгонд морин хуур байх ёстой байдаг шиг, “Монголын үндэсний нэвтэрхий толь” “Монголын байгаль орчны нэвтэрхий толь”-иуд айл гэр болгонд зайлшгүй байх ёстой юм.  Бид үр хүүхэддээ эд баялаг хөрөнгө мөнгө өвлүүлэхээс илүү нутаг ус, энэ сайхан монгол орноо байгаль орчноо эрүүл саруул хэвээр нь өвлүүлэх насан туршийнх нь тайван амьдрах эх орныхоо уул ус, хад чулууд, цэцэг навч, үндэс шороо бүхнийг мэдэж бахархаж, хамгаалж, дараа дараагийн хойч үедээ элэг бүтнээр нь өвлүүлэх ухааныг мөн өгөхөд хангалттай. Монгол орны минь хосгүй үзэсгэлэнт байгаль, өвс ургамал,  тэр бүхнийг гагцхүү эдгээр номноос л мэдэх боломжтой юм. Чадраа гуай  бидэнд маш үнэ цэнэтэй зүйлийг үлдээжээ.Энэ их ажил судалгааны дараа ч түүний хийх зүйл дуусаагүй одоогоор бас нэгэн ажлынхаа эхлэлийг тавьжээ. Гадаад европын орнууд далай ихтэй харин манайх ази тивд түүндээ басгүй халуун уур амьсгалтай уудам тал говь нутагтай шүү дээ тиймээс нарны эрчим хүчийг ашиглах үйлдвэр байгуулах санаа гаргаж батлуулаад байгаа юм байна удахгүй хэрэгжих л үлдлээдээ.

  Гавъяа шагналууд:
Цөмийн физик, нарны эрчим хүч, электрон-техникийн чиглэлээр 320 орчим ганцаар болон хамтарсан эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад дотоодод хэвлүүлсний дотор цөмийн гаж бөөмс үүсэх процесс, лямбада-этта, К0 К0-зэрэг гаж бөөмс –резонансийг анх олж ажиглахад оролцсон бүтээлүүд, асар их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй мөргөлдөх процессийг газар дээр болон сансарт судалсан бүтээлүүд, нар салхи био, геоэнергийг ашиглах судалгаа, туршилтууд, зохион бүтээсэн багаж төхөөрөмжүүд, Монголын хөдөөгийн малчдыг гэрэл, радио, телевизтэй болгож нар салхины эрчим хүчээр цахилгаанжуулах технологи, зохион бүтээсэн төхөөрөмжүүд, Монгол улсын үндэсний хөгжлийн хөтөлбөр “Оюунлаг Монгол” ( 2008-2021 он), Монголын үндэсний нэвтэрхий толь (3 боть) , Монголын байгаль орчны нэвтэрий толь зэрэг ажлуудыг гадаад дотоодын эрдэмтэд, мэрэгжилтнүүд өндөр үнэлдэг.

Эдгээр ажлын үр дүнг өндрөөр үнэлж ОХУ-ын Шинжлэх ухааны 2 академийн жинхэнэ гишүүн болон хүндэт доктор цол олгосон.
Киргизстаны ШУА-ийн жинхэнэ гишүүн , Гуравдагч ертөнцийн ШУА, Европын ШУА, Олон улсын дээд боловсролын ШУА, Дэлхийн Инновацийн сангийн жинхэнэ гишүүн зэрэг 10 гаруй орон, шинжлэх ухааны байгууллагын гишүүнээр сонгогдсон.
 ОХУ-аас “Улс түмний найрамдлын одон”, “Найрамдлын одон ”, “Гавъяаг зөвшөөрсөн одон”, “Вернадскийн медаль”, “Черскийн медаль”,
Европийн ШУА-иас боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт гарамгай амжилт гаргасан хүнд олгодог “Дээд ковалёрын одон” зэргээр шагнасан.

Эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлж боловсон хүчин бэлтгэх, судалгааныхаа ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор 10 гаруй хүрээлэн, сургууль жижиг үйлдвэрүүд байгуулсаны дотор барууны орнуудтай байгуулсан Монголын анхны хамтарсан үйлдвэр Англи-Монголын “МОНМАР”, анхны тооцоолон бодох машин М-200, электрон техникийн “МОНЕЛ”-үйлдвэр, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл-СЭХ, эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх Улаанбаатарын их сургууль, Архангай дахь “Ирвэс” лицей сургууль, Москва дахь Их сургуулиудын Монгол дахь салбарууд ( Плехановын, эрчим хүчний, сурганы ), АНУ-ын Колорадогийн Их сургуулийн салбар зэрэг болно.

Монголын төр засаг бүтээлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны одон, медалиуд , “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн”, “Төрийн соёрхолт” цолоор шагнасан. Монголын төр олон нийт “ХХ зууны манлай эрдэмтэн”, АНУ-д “Дэлхийн нөлөө бүхий 500 тэргүүний хүн”-д шалгаруулж тус тус өргөмжилжээ.
Түүний оргил өөд тэмүүлдэг зан нь Төвөдийн мөнх цаст ууланд 1 биш 2 биш 3 биш бүр 5-н удаа гарахад ч нөлөөлсөн бизээ, (Хөх-нуур Төвөдийн өндөрлөг) дунджаар далайн түвшнээс дээш 4900 метрт өргөгджээ.



No comments:

Post a Comment