тоолуур

Wednesday, May 6, 2015

сэрэмжлүүлэг мэдээ

                   Улаан бурхан 
Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог  вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм.

Улаанбаатар хот, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэнд стпортын дэд сайд Д.Атармаа Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгууллаа. Хамгийн сүүлд буюу өчигдөр авсан мэдээллээр Улаанбаатар хотын таван дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол (31.1 хувь) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тиймээс өнөөдрийн хурлаар улаанбурхан өвчний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгаврыг өгсөн байна. Хүүхэд бүрт уг өвчний эсрэг вакцин тарих болсноор улаанбурхан сүүлийн жилүүдэд огт гараагүй байсан ажээ. Энэ жил олон хүүхэд өвдсөн нарийн учрыг тодруулахаар ажиллаж буй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.




No comments:

Post a Comment