Засгийн газрын тэтгэлэгийн талаар:
Монгол Улс, ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казакстан, Куба, Вьетнам, зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад нийт 8500 орчим оюутныг гадаадад суралцуулахаар илгээсэн байна. 2015-2016 оны хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дараах орнуудад оюутан суралцуулна.
Чех Энэтхэг ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Польш, Турк, Унгар,Болгар,Украин, Казакстан, Вьетнам, Лаос, Куба
Хятад, ӨМӨЗО, Турк, Чех, ОХУ зэрэг улсад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, төлөөлөгч байгууллагууд зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтын зарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон холбогдох Элчин Сайдын яам, байгууллагын цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг. Бусад орнуудад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тухайн орноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран буюу бие даан зохион байгуулдаг болно.