тоолуур

Wednesday, May 6, 2015

фото сурвалжлага


 Олон Улсын Их дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн яармаг боллоо.

2015 оны 4-н сарын 10-12 ны өдрүүдэд  "Blue sky" tower ийн 1-р давхарт "Гадаадын боловсрол" олон улсын үзэсгэлэн 2015  болж өнгөрлөө.
Тус үйл ажиллагаатай БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Praxis зэрэг байгууллагууд хамтран ажиллаж  амжилттай зохион байгууллаа. Тус үзэсгэлэн нийт 20 гаруй орны 33 байгууллага, 100 гаруй ажилчид, Монгол улсад суугаа гадаадын 5 элчин сайдын яам хамтран 7400 гаруй оюутан сурагчдад гадаадад суралцах талаар үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь хүргэж 21-н шилдэг илтгэгч суралцах арга барилын талаар нээлттэй лекц тавьжээ.

Хөрөг

Wednesday, April 8, 2015

Гоо сайхан

 Хавар цагийн арьс арчилгаа

 Хаврын улирал болохоор  бидний арьс хуурайшиж эхэлдэг. Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.
 Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм.

Монгол брэнд 

Денимон компани нь 2009 оноос хойш үйл ажиллагаага явуулж байгаа. Дени гэдэг нь жинсний түүхий эд, харин Мон гэдэг нь жинс монголд ирлээ гэдэг утгаар залгажээ.
Go Mongolia Go (Урагшаа Монгол Урагшаа) уриатай энэхүү брэндийн үйлдвэр бидний олон жил өмсөж дассан ч өөрсдөө хийж хараахан чаддаггүй байсан жийнсэн хувцасны технологийг эх орондоо амжилттай нутагшуулжээ. Монгол залуус маань сүүлийн 3 жилийн уйгагүй хичээл зүтгэлийн дүнд дэлхийн ямар ч брэндийн жийнсэн өмдтэй аль ч талаараа нүүр бардам өрсөлдөж чадах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд жинсэн хувцас үйлдвэрлэдэг 32 улс орон байна тэдний нэг монгол орон болж чадлаа.




Wednesday, March 25, 2015

      Хувцасны өнгөний 26 төгс зохицол
 Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэсэн мэргэн үг байдаг. Энэ үгнээс үзэхэд гадаад үзэмж, хувцаслалт хүний хувьд ямар чухал болох нь харагдаж байна. Хувцаслалт нь урьд өмнө нь уулзаж ярилцаж байгаагүй хүмүүст тухайн хүний тухай эхний мэдээллийг хамгийн түрүүнд өгдөг болохоор чухал байх нь ч аргагүй. Хувцаслалтын тухайд хүн бүрийн мэдвэл зохих нэг зүйл бол өнгөний хослол бөгөөд өнгөний төгс зохицлыг хослуулснаар гайхалтай сайхан харагдах боломжтой. Энэхүү фото нийтлэл маань ямар өнгө ямар өнгөтэй хосолсноор төгс зохицлыг бий болгодгийг харуулж байгаа болохоор уншигч, үзэгчдийн маань хувьд маш хэрэгтэй мэдээлэл болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.